Сагсанбөмбөгийн түүх

Сагсанбөмбөг, Basketball гэхээр нэг л том хар арьстан, NBA-ийн үлэмж биетэй сагсчид л хүмүүсийн санаанд буудаг байх. Үнэндээ бол энэхүү спортыг доктор Жеймс Нэйсмид (James Naismits) гэдэг Канад эр зохиожээ. Сагсанбөмбөг мэндэлсэн өдөр бол 1891 оны 12 сарын 21-ний маш хүйтэн өвлийн хүйтэн өдөр байсан гэж түүхэнд бичсэн байдаг.
Сагсанбөмбөгийг зохиосон Жеймс Нэйсмид гэгч чухамдаа хэн байв аа? Яагаад энэхүү спортыг зохиох болов гээд олон асуулт ундран гарч ирж байгаа юм.
Жеймс Нэйсмид нь 1867 оны 11 сарын 6-нд Алмонтед төрсөн бөгөөд хүүхэд нас нь маш хэцүү байдаг гэсэн. Нагац ахындаа амьдардаг байхад хүнд хүчир ажил хийж, мод зүсэлцдэг байв. Зав чөлөөгүй байсан түүнд ямар нэгэн хөдөлгөөнт тоглоом туршиж үзэх цаг зав яаж ийгээд л гардаг байж. Түүний тоглоомуудых нь нэг нь “Duck on the Rock” байсан бөгөөд энэ тоглоом түүний нээсэн, одоогийн Сагсанбөмбөгт нөлөөлөхүйц учиртай эд байжээ.
Аливаа юмыг нээх турших сониуч авьяас нь түүнийг бүр бага байхад нь тодорчээ. Тэрбээр Канадад өвөл тэшүүрээр гулгах дуртай байсан ч тэшүүр авах боломж байгаагүй учир өөрөө тэшүүр хийгээд гулгадаг байжээ. 15 настайдаа сургуулиасаа гарч мод зүсэгчээр ажиллаж, хүнд хэцүү амьдралыг үзэж wiskey болон түүний үр дагавартай нөхөрлөсөн байна. Түүнээс хойш 5 жилийн дараа Монреалийн их сургуульд шашны сургаалийн чиглэлээр суралцахаар шийджээ.
Их сургуульд сурч байхдаа регбигээр шургуу хичээллэж эхлэхэд нь багш болон хамт суралцагсад нь, ирээдүйн шашны сургаальчид ийм спорт тохирохгүй гэж хэлдэг байсан боловч тэрбээр 7 жилийн турш регбигээр идэвхтэй хичээллэжээ. Сургуулиа төгсөхийнхөө өмнө сурч байгаа чиглэлээр өөрчлөхөө шийдэж, сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлийг сонгожээ. Хүүхэд залуучуудад хамгийн гол нь өнчин хүүхдэд туслах гэсэн хүсэл нь түүнийг Young Men’s Christain Association /ҮМСА/ рүү хөтөлжээ. Номлол айлдлаар бус спортоор хүүхдийг зөв хүмүүжүүлж болдгийг тэнд байхдаа бүүр сайн мэдэж авсан байна. Залуу биеийн тамирын багш Нэйсмид анх 1890 онд Америкийн Массачусетс мужийн Спрингфелд гэдэг газар ирж ҮМСА-ын захирал доктор Luther Hasley Guilck-тай танилцаж тэр Нэйсмидыг өөрийн сургуульдаа авсан. Нэйсмид тэнд өөрийн 2 дахь хүнд спорт Америк хөлбөмбөг тоглож эхэлсэн бөгөөд түүнийг Alonzo Stagg гэдэг хүн коллежийн багийг бүрдүүлж байхдаа төвийн тоглогчоор авчээ.
Регби, Америк хөлбөмбөг, бэйсбол гээд аль нь ч өвөл хичээллэж тоглоход тохиромжгүй спорт болохоор захирал Guilick ямар нэгэн спортыг хаяж байсан бөгөөд Нэйсмидэд итгэж түүнд зааланд тоглож болох ямар нэгэн спотыг үндэслэх санал тавьжээ. Яагаад гэвэл, оюутнууд захирлаасаа үүнийг шаардаж байлаа. Тэр өөрийн мэддэг спортуудыг өөрчилж зааланд тоглуулахаар хичээж байсан ч нэг л болж өгөхгүй байлаа. Хамгийн түрүүнд шинэ спорт нь бөмбөгтэй байх ёстой гэдэг нь ойлгомжтой байлаа. Учир нь оюутнууд гимнастизийн төрлийн спортуудаас илүү бөмбөгтэй бас цохиуртай спорт зааланд таарамжгүй гэж үзээд , том бөмбөг хэрэгтэй, үүнд нь хөлбөмбөгийн бөмбөг таарахаар санагджээ. Тэгээд заалан дотор хаалга нь ямар байх ёстойг тэрбээр эргэцүүлж байлаа. Регби, хөлбөмбөгийн хаалга түүнл нэг л тохиромжгүй санагдаж байсан бөгөөд хаалганд бөмбөг оруулах аргыг хайж байсан. Тэгээд тэр өөрийн хүүхэд байхдаа тоглож байсан “Duck on the Rock” гэдэг тоглоомоо санаж энэ тоглоомд алгын чинээ чулууг Duck галуун хэлбэртэй хөөргөж шиддэг байж. Нэг нь чулуугаа хөөргөж шидэж байхад нөгөөх нь түүнийг онох ёстой хэсгийг харж оносон үгүйг хэлдэг байж. Энэ тоглоомны хөөргөж шиддэг нь түүнийг хаалга газар биш өндөрт байж болох юм гэсэн санаанд хүргэсэн.
Харин хаалга ямар байх ёстой вэ? Залуу багш маань заалны манаач Степпинсийг 2 хайрцаг олж өгөхийг гуйж, тэгээд удалгүй тэр 2 хайрцаг биш 2 тоор жимсний сагс түүнээс авчээ. Яагаад гэвэл таарч тохирсон хайрцаг олдоогүй байж. Тэгээд 2 тоор жимсний сагсаа заалны индэрт яг 3,05 метр өндөрт (одоогийн сагсны шийдний өндрийн хэмжээ) өлгөснөөр тоор жимсний 2 сагс түүхийг бичиж эхлэх нь тэр.
САГСАНБӨМБӨГТ ТҮҮНИЙ АНХ ЗОХИОСОН 5 ҮНДСЭН ЗАРЧИМ
  1. Бөмбөг байх ёстой бөгөөд том бас хөнгөн байх ёстой. Гараараа тэр бөмбөгийг удирдах ёстой
  2. Бөмбөгийг барьж гүйх хориотой
  3. Бөмбөгийг хүссэнээрээ наашаа цаашаа шидэж болно. Тоглогч түүнийг барих эрхтэй
  4. 2 баг талбайг бүтнээр эзэмших эрхтэй. Харин биеэрээ хоорондоо хүрэх хориотой
  5. Бөмбөгийг оруулах бай нь өндөрт, хэвтээ хөндлөн байх ёстой

Comments

Popular posts from this blog

Хөл бөмбөгийн үүсэл хөгжил

Алдарт хөлбөмбөгчин Ronaldo ийн тухай

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн хамгийн...